Ц.Хулан “My World-2”-ыг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Ц.Хулан “My World-2”-ыг дэлгэнэ

Жазз дуучин Ц.Хулан бие даасан хоёр дахь цомгоо гаргахаар зэхэж байна. 2005 онд “My World” нэртэй анхны цомгоо гаргаснаас хойш тэрбээр хэсэг хугацаанд нам гүм байсан билээ. Харин өдгөө “My World-2” нэртэй түүний хоёр дахь цомгийн ажил нь 40 хувьтай байгаа, ирэх аравдугаар сард сонсогчдын хүртээл болох гэнэ. Үүнээс гадна дуучин бүсгүй монгол дуунуудаа ч цомог болгохоор зорьж байгаа ба “Хар санаа ба хайр сэтгэл”, “Надад өгөөгүй хайр”, “Зүүдний үргэлжлэл” зэрэг хүмүүсийн  сонсох дуртай кино, жүжгийн бүтээлүүдээ багтааж байгаа гэнэ.

ГА.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж