АНУ-д үл хөдлөх хөрөнгийн үнэ тасралтгүй буурч байна

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

АНУ-д үл хөдлөх хөрөнгийн үнэ тасралтгүй буурч байна

Америкад нэг айлын сууцны үнэ  17 сарын хамгийн доод хэмжээнд хүрснийг шинэ статистик харуулж байна. “S&P/Case-Shiller” индексээс харахад 20 том хотын 12-т нь үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсан аж.  Дөрвөн хотод үл хөдлөх хөрөнгийн үнийн бууралт 11 жилийн  дунджаас доогуур байгаа бол өнгөрсөн нэгдүгээр сараас хойш индекс 0.2 хувиар буурчээ. Америкийн 20 хотод үл хөдлөх хөрөнгийн жилийн дундаж үнэ 3.1 хувиар буурсан байна. Америкийн нийслэлд орон сууцны үнэ эдийн засгийн хямралын үед ч бусад хотуудтай харьцуулахад жилийн 3.6 хувийн өсөлттэй байсан билээ. “S&P” –ийн зах зээлийн шинжээч Дэвид Блитцер үнийн  уналт цаашид ч үргэлжилнэ гэж таамаглаж байна.

Уналтын цаад шалтгаан нь үл хөдлөх хөрөнгийн зээлийн зах зээлийн хямрал үргэлжилсээр байгаатай холбоотой аж. Үл хөдлөх хөрөнгө худалдан авагчид үнэ дахин буурахыг хүлээж, худалдаж авахаа хойшлуулж байгаа аж. Ажилгүйдлийн хэмжээ  8.9 хувиас буурахгүй байгаа нь үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх цаг ирнэ гэдэг хүлээлт бий болгоод байна. 

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал  хэзээ арилахыг статистикчид хэлж чадахгүй байгаа аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж