
Гэвч жагсагчдын тавьж буй шаардлагад бүрэн дүүрэн хариулт болж чадахгүй бөгөөд Сирийн засгийн газар эрх мэдэл хязгаарлагдмал, асуудлыг бие даан шийдвэрлэх чадваргүй ажээ. Үнэн хэрэг дээр бүх эрх мэдэл ерөнхийлөгч Асад болон түүний гэр бүлийнхэн, аюулаас хамгаалах хүчний гарч төвлөрсөн байдаг байна.
Мягмар гаригт олон арван мянган хүн засгийн газраа дэмжиж, цуглаан хийсэн бөгөөд тус оронд 50 жилийн туршид үйлчилж буй онц байдал тогтоосон шийдвэрийг нэн даруй цуцлахыг хүсэн хүлээж буй ажээ. Онц байдал тогтоосон хуулийг цуцлахыг жагсагчид шаардаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 60 гаруй хүний амь нас эрсдээд байгаа юм.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг