АНУ хууль бус цагаачидтай хүчтэй тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

АНУ хууль бус цагаачидтай хүчтэй тэмцэнэ

Америкийн Засгийн газрын албаныхны өчигдөр мэдээлснээр тус улсад хууль бусаар амьдарч байгаа цагаачдыг илрүүлэхийг чухалчлан үзэж байгаагаа мэдэгджээ.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газраас “Dream Act” буюу “Мөрөөдлийн акт” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж тус улсад цагаачлахаар ирсэн олон мянган залууст ажиллаж амьдрах  боломж олгоод байгаа юм байна. Гэсэн хэдий ч хууль бус гэсэн тодотголтой  иргэдийг нутаг буцаах ажлыг эрчимтэй хийхээ ч мэдэгджээ.

Америкийн засгийн газар хууль бус цагаачтай хүчтэй тэмцэх дээрх шийдвэрээ зарласны дараа тус улс дахь олон мянган гадаадын иргэд бичиг баримтын асуудлаар өөрсдийн элчин сайдын яамдуудын гадаа дугаарлан зогсох нь олширчээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж