“Хүнсний ногоо” хөтөлбөрийн сургалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

“Хүнсний ногоо” хөтөлбөрийн сургалт хийжээ

Газар тариалангийн салбарын техник, технологийг сурталчлах, “Ногоон хувьсгал 2012” улсын үзүүлэх сургалт Дархан-Уул аймагт болжээ. Сургалтыг ХХААХҮЯ, ХХААЖДҮГ хамтран зохион байгуулж, бүх 21 аймаг, нийслэлийн газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, энэ чиглэлийн шийдвэр гаргах эрх бүхий байгууллагын удирдлагуудыг хамруулсан байна. Энэ удаагийн үзүүлэх сургалтын зорилго нь газар тариалан эрхлэгчдэд номын дуу сонсгохоос илүү үйлдвэрлэл явуулж байгаа газартай очиж, газар дээр нь үзэж танилцуулсан байна. Үзүүлэх сургалтын нээлт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж зохион байгуулагчид нь төрөөс газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримталж байгаа бодлого, хийж, байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн бол Дархан-Уул аймгийн ХХААЖДҮГ-аас тус аймагт газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа туршлагын талаар товч мэдээлэл хийжээ. Тус аймаг өнгөрсөн онд үр тариа 17 мянган тонн, төмс 14 мянган тонн, хүнсний ногоо 13 мянган тонн , малын тэжээл 315 тн, техникийн ургамал 474 тонныг тус тус хураан авчээ.  

Э.САР    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж