“Nokia” –гийн худалдаа буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

“Nokia” –гийн худалдаа буурчээ

Финландын “Nokia” корпораци, Германы “Siemens”-тэй хамтран Италийн  телеком оператор “Telecom Italia” компанийн үүрэн телефоны сүлжээг шинэчлэх гэрээ байгуулжээ. “Nokia Siemens” нь  Nokia корпорацийн орлогын гол эх үүсвэр. 2010 онд нийт орлогын 29.8 хувийг  “Nokia Siemens”  тус корпорамцид авчирсан юм. “Nokia Siemens” нь телеком оператор, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдийг утасгүй интернэт, болон суурин интернэтийн сүлжээний үйлчилгээгээр хангадаг.  “Nokia Siemens” энэ сард Орос, Индонезийн  үүрэн телефоны оператортой мөн сүлжээг нь шинэчлэх гэрээ байгуулсан  аж.  Танзанийн “Vodafone” үүрэн телефоны оператор интернэт сүлжээний менежментийг сайжруулахад “Nokia Siemens.”-ээс аутсорсинг хийжээ.  Хэдийгээр “Nokia Siemens”  хамтын ажиллагааны олон гэрээ байгуулж, ашиг нь жилд есөн хувиар нэмэгдэж байгаа боловч худалдаа нь 5.5- 3.7 хувиар буурч байгаа аж.  Учир нь “AT&T” компани “Nokia Siemens”-ийн гол хэрэглэгч  “ T-Mobile”-ыг  худалдан авсан нь  “Nokia”-гийн бизнест нөлөөлнө гэж үзэж байгаа юм.  

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж