Далайн усан дахь цацрагийн хэмжээ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Далайн усан дахь цацрагийн хэмжээ нэмэгджээ

Японы талаас гаргасан албан мэдээгээр тус улсын эрэг орчим дахь далайн усанд цацраг идэвхит иодийн хэмжээ өмнө нь мэдээлж байснаас хамаагүй өндөр хэмжээтэй гарч байгааг зарлажээ. Засгийн газраас өгсөн мэдээгээр бол Фукушимагийн атомын цахилгаан станцын 1-р реакторын орчим дахь далайн усанд цацраг идэвхт иодийн хэмжээ зөвшөөрөгдсөн төвшнөөс 3355 дахин их болсон байна гэжээ. Үүний өмнөхөн энэ хэмжээг 1850 дахин их гэж байсан нь ийнхүү бараг хоёр дахин өссөн хэмжээтэй гарсан гэдгийг Японы засгийн газар залруулан мэдэгдэж байгаа аж. Ийм хэмжээний цацраг идэвхт иод хүмүүст хүрч эхэлбэл эрүүл мэндэд маш их хор учруулна гэж мэдээлэгдэж байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж