Нигерийн үндэсний фестивалийг хориглов

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Нигерийн үндэсний фестивалийг хориглов

Нигер улсын Кано хотын албаны хүмүүс тус улсад олон зууны турш жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн үндэсний “Eid фестиваль”-ийг энэ жил явуулахгүй хэмээн мэдэгджээ. Кано хотын захирагч Адо Баерогийн биеийн байдал хүнд байгаагаас болж хотын удирдлага дээрх шийдвэрийг гаргасан гэнэ. Уг шийдвэрт хотын оршин суугчид ихээхэн дургүй байгаа юм байна. Eid фестиваль нь лалын шашинтай орнууд дотооддоо зохион байгуулдаг томоохон баяр юм. Фестивалиар өнгө өнгийн гоёмсог хувцас өмссөн морьтой залуус зүлгэн дээр тавьсан бүсгүйн малгайг шүүрэн, өөрсдийн авхаалж самбааг сорьдог ажээ. Нигер улсад хүн амын дийлэнх нь лалын шашин шүтдэг учраас ийнхүү эрт дээр үеэс уг фестивалийг зохион байгуулдаг болсон байна. Уламжлалт арга хэмжээг Нигерийн томоохон хотууд жил бүр ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ жилийнх нь Кано хотод болох байсан юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж