Иргэний нийгмийн анхдугаар зөвлөлгөөн болно

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Иргэний нийгмийн анхдугаар зөвлөлгөөн болно

Xөвсгөл аймагт ирэх сарын нэгэнд аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төр ба “Иргэний нийгмийн хамтын ажиллагаа” сэдэвт анхдугаар зөвлөлгөөн болно. Тус зөвлөлгөөнийг аймгийн засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа аж. 2009 онд төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг хүлээн авч уулзан төрийн бус байгууллагын зөвлөл байгуулсан бөгөөд тус уулзалтаас аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлгөөн хийе гэсэн санал гаргажээ. Тус анхдугаар зөвлөлгөөнд аймгийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг 70 орчим иргэний нийгмийн төлөөлөл оролцох гэнэ.

Д.Идэрмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж