Конгод уурхайн осол гарч, 60 хүн нас барчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Конгод уурхайн осол гарч, 60 хүн нас барчээ

Өнгөрсөн даваа гаригт Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын зүүн хойд хэсгийн Мамбаса хотод орших уурхайд нуралт болсноос тэнд ажиллаж байсан 60 орчим уурхайчин нас баржээ. Осол болох үед уурхайчид 100 метрийн гүнд ажиллаж байжээ. Конгогийн зүүн хэсгийн нутгууд алт, тугалгаар баялаг бөгөөд энд Anglo Gold болон Rand gold компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг байна. Конгогийн олон мянган хүн бичил уурхайд ажиллаж, амьдралаа залгуулдаг бөгөөд аюулгүй байдлыг хангах урьдчилсан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй авдгаас  осол болох нь элбэг байдаг ажээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж