Рауль Кастро, Жимми Картер нар уулзав

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Рауль Кастро, Жимми Картер нар уулзав

АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер, Кубын ерөнхийлөгч Рауль Кастро нар мягмар гаригт Хувьсгалын Ордонд ганцаарчилсан уулзалт хийсэн байна.
Хоёр удирдагч элэгсгээр гар барин мэндчилж, хоёр орны төрийн далбаа байрлуулсан танхимд уулзалтаа эхэлсэн байна.
Ерөнхийлөгч асан Картер Кубын ерөнхийлөгчтэй уулзахаас өмнөхөн  тус оронд хоригдож буй америкийн иргэн Алан Гроссын асуудлаар кубын зарим удирдагчидтай ярилцсан гэж мэдэгдсэн боловч түүнийг дагуулан авч явах зорилт энэ удаа тавиагүй гэдгээ мэдэгдсэн байна. “Кубын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг гэмт хэрэг” үйлдсэн хэргээр 15 жил гянданд хоригдох ял сонссон Алан Гроссыг суллахыг гэр бүлийн хүмүүс нь хүсч байгаа ажээ.
Алан Гросс орчин үеийн холбооны тоног төхөөрөмж хууль бусаар Кубад оруулж байгаад баригдсан  аж.
Жимми Картер кубын католик сүмийн тэргүүн Хайме Ортегатай уулзсан бөгөөд явахынхаа өмнө сөрөг хүчний төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж