
Ерөнхийлөгч Руссеф “Тиймээ. Португаль улс урьд өмнө Бразилд тусламж үзүүлж байсан шиг Бразил улс одоо португальд эдийн засгийн талаар тус дэмжлэг үзүүлэх болно” гэж сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулсан байна.
Бразил улсын ерөнхийлөгч асан Лула да Силва “Португалийн засгийн газар ерөнхийлөгч Руссефийн танхимынхантай холбоо барьж, эдийн засгийн тусламжийн асуудлаар тодорхой ярилцах нь зүйтэй байх” гэж санал бодлоо илэрхийлсэн аж. Лула да Силва Грек улсад тусламж үзүүлэх шийдвэр гаргах талаар хэтэрхий их цаг хугацаа алдсан гэж Европийн Холбоог шүүмжлээд “Олон улсын валютын сан өр зээлэнд баригдсан орнуудад туслаж үзүүлэх оролдлого хийж байгаа боловч тусламж гэхээсээ илүү асуудал бэрхшээл нэмж бий болгоод байна” гэж хэлсэн аж.
Португаль улс өр зээлээ даруй төлөх бэрхшээлтэй тулгараад байгаа бөгөөд 4 дүгээр сарын 15 хүртэл 4,2 тэрбум евро, 6 дугаар сарын 15 хүртэл 4,9 тэрбум еврогийн зээл тус тус төлж дуусгах шахалтад ороод байгаа ажээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг
http:goe.mn 2011-03-30 202.131.225.147
iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886
Зочин 2011-03-30 202.179.20.208
Бразил Хятадын дараа орох ирээдүйн мөнгөны том гүрэн болно
Damba 2011-03-30 202.126.91.248
Negen tsagt koloni ni yavlaa Odoo ah ni bolj baih shiv dee