“Монголын залуу циркчид II их наадам” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

“Монголын залуу циркчид II их наадам” эхэллээ

Монголын үндэсний циркийн  дугуй манежанд өнөөдөр 16.00 цагт “Монгол алиалагч-2011”, “Залуу циркийн жүжигчид” уралдаант наадмын нээлтийн ажиллагаа болон сонгон шалгаруулах тоглолтууд эхлэх гэж байна. Энэхүү наадамд “Монголын үндэсний цирк”, “Шинэ цирк” төв, “Циркус Монголиа Хадгаа” цирк, “X-Bud Roses”, “уран нугаралтын “Хулан”, “Ирээдүй” төвүүд, дархан хотын “Шонхоодой” цирк, “Монгол нугаралт” төв, “Маск Мимо” хамтлаг, Циркийн сургууль, UB circus studio, Дархан хотын “Угалз сургалт” төв, Өвөрхангай аймаг, Буриадын циркийн алиалагчид, “Алтан цагираг” циркийн студи, “Кон-Арт” орчин үеийн урлагийн төвүүдийн уран бүтээлчид, циркийн жүжигчид болон алиалагчид оролцох юм байна. Тус уралдаант наадмын сонгон шалгаруулах тоглолтууд маргааш үргэлжлэн ирэх сарын 1-нд наадмын шагналтнуудыг тодруулах финалын тоглолт болон шагнал гардуулах ёслол болно. Эдгээр тоглолтууд 16.00 цагт үзэгчдэд нээлттэй явагдах ба хүүхэд 3000 төгрөгийн харин том хүн 500 төгрөгийн тасалбараар үзэх боломжтой юм байна.
Ирэх сарын 2,3-нд 17.00 цагт “Монгол алиалагч-2011”, “Залуу циркийн жүжигчид” уралдаант наадмын шагналтнууд болон Олон улсын циркийн жүжигчдийн наадмын шагналт шилдэг жүжигчдийн хамтарсан “Гала”  тоглолт болох юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж