Говь-Алтай аймгийн хөдөө аж ахуйн салбарынхан өвөлжилтийн бэлтгэл хангах ажлаа өнгөрсөн зургадугаар сард эхлүүлжээ. Энэ өвөл тус аймгийн 7000 малчин өрхөд 2 сая гаран толгой мал өвөлжих тооцоо гарсан аж. Энэ жил нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадастай, хуурай салхи шуургатай байснаас зуншлага жигд бус байгааг аймгийн удирдлагууд онцолж байна. Учир нь аймгийн хэмжээгээр 4000 тонн өвс тэжээл бэлтгэх боломжтой байгаа ч мөн тооны тэжээлийг гаднаас авах шаардлагатай болсныг дурджээ. Мөн отор нүүдлийг эрчимтэй хийж, хадлан тэжээл бэлтгэхийг малчин ард иргэддээ анхааруулсан байна.
Э.САР