Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

105 мэдээлж байна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр гал түймрийн гурав, эрэн хайх, аврах ажиллагааны хоёр, нийт таван дуудлага ирүүлжээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105, Аврах салбар, Аврах, гал унтраах 26, 34 дүгээр ангийн тасгууд ажилласан байна. 

Өчигдөр буюу энэ сарын 29-ний өдрийн 21:38 цагт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын автобусны буудлын дэргэдэх үерийн далан руу унасан 24 настай Б-г Шуурхай бүлэг 105-ын тасгийн аврагчид гарган авч, Яаралтай түргэн тусламжийн төвд хүргүүлсэн байна.

Мөн нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Барс-2 худалдааны төвийн баруун талд дулааны шугамын худагт хүн нас барсан байна гэх мэдээллийн дагуу Аврах салбарыг бүлгийн албан хаагчид 35-40 орчим настай, эрэгтэй хүний цогцос байсныг гарган авч, дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Гал түймрийн дуудлагын хувьд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд хашаа,  Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд “RVR“ загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг,  мөн дүүргийн зургадугаар хороонд таван ханатай гэр шатаж байсныг Аврах, гал унтраах ангийн тасгууд тус тус унтраалаа.  
Сүүлийн үед нийслэлийн хэмжээнд гарч  буй аливаа гамшиг осол, гал түймрийн шалтгаан нөхцөл нь иргэдийн санамсаргүй байдалтай шууд холбоотой байгаа тул ард иргэд аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж