Төмөр замын гарман дээр автын осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Төмөр замын гарман дээр автын осол гарчээ

Багахангай өртөөнөөс  Булагтай өртөө  хүрэх чиглэлд төмөр замын гарам дээр галт тэрэгний толгойтой автомашин мөргөлджээ. Уг хэрэг өнгөрөгч бямба гаригаас ням гаригт шилжих шөнийн 01.00 цагийн үед болжээ.Ослын үеэр автомашинд жолоочоос гадна нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүүхэд зорчиж явсан байна. Жолооч хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн ба хоёр зорчигч нь амь насаа алдсан эмгэнэлтэй хэрэг гарчээ. Хэргийг төмөр замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж