Утсаар яриад гурван жилийн ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Утсаар яриад гурван жилийн ял сонсчээ

Испани улсын Севилья мужийн Пуэбла дел Рио хотын захирагч Хулио Альварес албаны зориулалттай гар утсаар бүтэн жилийн турш хувийн зүйл ярьж, нийтийн сан хөмрөгт  6098 еврогийн хохирол учруулсан хэргээр шүүхээс түүнд 3 жил гянданд хоригдох ял ногдуулсан байна. “Хувийн чанартай яриа” гэж тогтоосон учир нь жил гаруй хугацаанд хотын захирагч ганц эмэгтэй рүү байнга утасдаж байсан байна.
Гурван жилийн ял авснаас гадна түүний сонгуульд оролцох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан бөгөөд Испани улсын сонгуулийн шинэ хуулийн заалтын дагуу энэ оны таван сард болох парламентын сонгуульд оролцохоор намаасаа нэр нь дэвшээд байсан боловч сонгуульд оролцох эрхгүй болсон байна.
Захирагч Хулио Альварес учруулсан хохирол болох 6098 еврог эргүүлэн төлөхөөр болсон хэдий боловч хорих ялыг одоохондоо хэвээр нь үлдээсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж