Берлины ханын дэргэд амиа алдагсдыг дурсав

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Берлины ханын дэргэд амиа алдагсдыг дурсав

Берлиний ханыг босгосны 51 жилийн ойгоор ХБНГУ-ын нийслэлд цэцэг өргөх мөн гашуудлын мөргөл унших арга хэмжээ болов. Улстөрчид хүний эрхийг сахиулахад германчуудын хариуцлага ямар байхыг сануулав.

Хуучин “үхлийн зурвас” байсан бууринд босгосон Эвлэрэлийн сүмд Берлиний зүүн хэсгээс баруунд зугтан гарах гээд амиа алдагсадын дурсгалд зориулсан арга хэмжээ болжээ.

Холбооны Засгийн газрын Хүний эрхийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Маркус Лёнинг (Markus Lцning) “наймдугаар сарын 13-ны өдөр бол хүний эрх болон хүмүүнлэгийн төлөөх германчуудын хариуцлагыг жил бүр сунуулах ёслол” хэмээн хэлэв. Энэ ой нь өнөөгийн “тусгаарлах хана” болсон цөөнхийн эрхийн төлөөх тэмцэлд уриалан дуудаж байна гэж тэр онцолжээ.

1961 оны наймдугаар сарын 13 бол Берлин, Герман болон бүх Европын хувьд гүнзий сорви хэмээн Берлин хотын захирагч Клаус Воверайт (Klaus Wowereit) тэмдэглээд германчууд ханын дэргэд амь үрэгдэгсдийг хэзээ ч мартахгүй гэлээ.
Зүүн Германы удирдагчдын тушаалаар 1961 оны наймдугаар сарын 13-нд хотын зүүн баруун хэсгийг тусгаарласан Берлиний ханыг бариулж эхэлжээ. Баруунд зугтан гарахаар оролдсон 136 хүн энэ ханын дэргэд алагдсан байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж