Пакистан талибуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулна

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Пакистан талибуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулна

Пакистаны эрх баригчид “Талибан” хөдөлгөөний дайчдын эсрэг өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта мэдэгдсэн гэж Associated Press  дамжуулав.

Панеттагийн хэлснээр, Пакистаны Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ашфак Парвез Кайани (Ashfaq Parvez Kayani) уг ажиллагааны зарим  ажиллагааг Афганистан дахь Америкийн цэргийн бүлэглэлийн командлагч Жон Аллентай авч хэлэлцсэн байна. Цэргийн ажиллагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй ч ойрын хоногуудад эхлэх магадлалтай гэнэ.

Пентагон Исламабадын санаачлагыг дэмжинэ. АНУ-ын дайснуудыг чимээгүй дэмжсэн гээд 2011 онд АНУ ба Пакистаны харилцаа эрс муудсан байлаа.

Пакистаны нутагт Усама бин Ладеныг устгасан нь Пакистаны дургүйцлийг нэлээдгүй хүргэсэн юм. Мөн Пакистаны тусгай албаныхан Хаккани гэх бүлэглэлийн сүлжээг дэмждэг гэсэн яриа ч гарсан байв. Вашингтон тэр бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулахыг Пакистанд олон удаа уриалсан байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж