“Домог эхлэх цаг” олны хүртээл болно

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

“Домог эхлэх цаг” олны хүртээл болно

Уран  бүтээлч, зураач  Х.Заяат, С.Ариунаагийн хамтарсан  “Домог эхлэх цаг” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт маргааш 17.00 цагт Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна. Арьсан урлагийн зураачдын нэг болох Х.Заяат нь энэ удаагийн үзэсгэлэнд зориулж, эртний сэдэвтэй, монголчуудын мартагдсан тууль домгийг арьс, мод, тосон будгаар илэрхийлсэн нийт 40 бүтээлээ дэлгэх нь ээ.  Монголчуудын нүүдэлчин амьдралын илэрхийлэл болсон үхэр тэрэг хөллөсөн өвөрмөц дэглэлттэй үзэсгэлэн маргаашнаас эхлэн наймдугаар сарын  21-нийг хүртэл нийтийн хүртээл болно.

Уран бүтээлч Х.Заяат нь 1973 онд МУЭ-ийн хорооны гишүүнээр элссэн бөгөөд СУИС-д 10 гаруй жил багшилж, бие даасан үзэсгэлэнгээ таван удаа гаргасан юм. Мөн Герман , Өмнөд Солонгос, Япон, АНУ, Англи, БНХАУ, Франц, ОХУ-д гарсан үзэсгэлэнгүүдэд түүний бүтээлийн дээжис тавигдаж байжээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж