Японы тусламжаар цэцэрлэгт их засвар хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Японы тусламжаар цэцэрлэгт их засвар хийнэ

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү өнөөдөр “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” болон “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг төсөл”-ийн хүрээнд Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн их засварын төсөлд гарын үсэг зурлаа.  Ингэснээр тус цэцэрлэгийн их засварын хөрөнгийг Японы тал санхүүжүүлэх юм байна.

Эдгээр төслийг танилцуулбал, “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг төсөл”-ийг Японы төрийн бус байгууллагууд хамтран Монгол Улсад хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд Японы хүүхдийг ивээх сангаас 573.875 ам.долларын тусламж олгох ажээ.  Төслийг цэцэрлэгийн хүний нөөцийг хөгжүүлэх, цэцэрлэг болон эцэг эхийн уялдаа холбоог сайжруулах замаар энэ оны наймдугаар сараас 2013 оны наймдугаар сар хүртэл Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нийт 38 цэцэрлэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гэнэ.

“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд дээр дурдсанчлан 95 дугаар цэцэрлэгийн их засварыг гүйцэтгэх бөгөөд 107.742 ам.долларын тусламжийг тус дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх юм байна. Үүгээр хуучирч, муудан, бороо,  цасны дусаал гоожсон хана, тааз болон  халаалтын системийн эвдрэлийг засах ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж