Засгийн газрын хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан дөнгөж сая эхэллээ. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, П.Алтангэрэл, Р.Амаржаргал, Д.Одбаяр нарын санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай, Боловсролын тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төсөл, Онцгой албан тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын төсөлд өгөх  Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг авч хэлэлцэх юм байна. Мөн Элчин сайдын яам шинээр нээх тухай,  Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай, Хөрөнгө гаргах тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах тухай, Газрын тосны талаар төрөөс баримтлах бодлогын тухай хэлэлцэхээр төлөвлөжээ. Танилцуулах асуудалд Эрх шилжүүлэх тухай, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийн тухай, Засгийн газрын 2011 оны хоёрдугаар сарын үйл ажиллагааны товч мэдээллийг оруулжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж