МАН ажлын хэсэг байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

МАН ажлын хэсэг байгуулав

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Бүлгээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч эцсийн шийдлийг гаргаагүй аж. Учир нь эл төслийг саяхан бүлэг хүлээж авсан тул гишүүд танилцах шаардлагатай байгаа. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг бүлгийн хуралдаанд оролцуулж мэдээлэл сонсох гэсэн боловч “Шударга ёс” эвслийн бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийнхэнд мэдээлэл хийж буй тул маргааш 10.00 цагт болох бүлгийн хуралдаанд оролцохыг хүссэн. Тэр үед Ерөнхий сайдаас Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар мэдээлэл сонсохоор ярилцсан байна. Тиймээс ажлын хэсгийн шийдвэр, Ерөнхий сайдын мэдээлэл зэргээс хамаарч УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудалд эцсийн байр суурийг нэгтгэж гаргахаар шийджээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж