
Жагсагчид Тунисийн нийслэл хотод гол, төв замуудаар жагсан явж, өнгөрсөн аравдугаар сараас хойш төрийн эрхийг барьж буй, Лалын шашинтнуудаар удирдуулсан Эннахда намыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахынхаа оронд улс орны хөгжил, ажилгүйдэл гэх мэт чухал асуудалд анхаарлаа хандуулахыг шаарджээ. Мөн тэд Эннахда намын тэргүүн, “Ерөнхий сайд Мохаммед Ганнуши зайл”,”Тунисийн эмэгтэйчүүд хүчтэй” гэх мэт үгс бүхий уриа лоозон барьсан байжээ. Эннахда нам нь Исламын шашны аядуу үзэл баримтлалтай нам бөгөөд улс төрийн хатуу үзэл баримтлалтай лалын шашны хуулийг мөрдлөгөө болгодог Салафигийн мусилманчууд ба лалын шашныг эсэргүүцдэг хоёр намын дунд, дарамт шахалт дор төрийн эрхийг барьж байгаа аж.
Дашрамд хэлэхэд Тунис нь Арабын хамгийн ардчилсан орнуудын нэг ажээ.