Тоглоомчдийн нээлтээ хийхийг нь хоног тоолон хүлээж байгаа "Алуурчны номлол 3" тоглоомын PC дээрх хувилбар нэг сараар хойшлогджээ.
Харин Xbox 360 болон Playstation 3 дээрх хувилбарууд нь товлосон хугацаандаа амжиж гарна хэмээн мэдэгджээ.
Америкийн хувьсгалын үед өрнөх уг тоглоом нь Коннор нэртэй цоо шинэ гол дүртэй бөгөөд энэхүү тоглоом нь маш олон шинэ хөдөлгөөн, шинэ зэвсэг, шинэ боломжуудаар дүүрэн байх гэнэ.
Ubisoft зургаан студитэй хамтран "Ubisoft-AnvilNext" нэртэй өөрсдийн шинэ төхөөрөмжөө бүтээсэн ба түүгээрээ "Алуурчиы номлол 3"-ыг бүтээж байгаа ажээ.
Т.МӨНХТҮВШИН