Ядуу өрхийн хүүхдүүдэд сурагч цүнх бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Ядуу өрхийн хүүхдүүдэд сурагч цүнх бэлэглэжээ

Японы нийслэл Токио хотын Итабаши дүүргийн хүүхэд, багачууд өөрсдийн эдэлж хэрэглэж байсан сурагчийн цүнхийг манай улсын өнчин, ядуу буурай өрхийн хүүхдүүдэд хандивлахаар цуглуулсан байна. Үүнийг Монгол-Японы найрамдлын Фүжи сан эздэд нь гардуулан өгчээ. Японы бага сургуульд өргөн хэрэглэгддэг дээрх цүнх нь хүүхдийн биед ирэх ачааллыг хөнгөвчлөх загвартай зохион бүтээсэн гэдгээр онцлогтой юм байна. Нийт 1348 ширхэг цүнхийг Баянзүрх дүүргийн VIII, Хан-Уулын VII, Сүхбаатар дүүргийн XVI, Чингэлтэй дүүрийг IX хороо болон Улсын хүүхдийн асран хүмүүжүүлэх төв, Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн багачуудад гардуулсан байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж