Нийслэлийн замын асуудлыг хэлэлцүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Нийслэлийн замын асуудлыг хэлэлцүүлнэ

Нийслэлийн иргэний танхимын анхны хэлэлцүүлэг өнөөдөр  10.00 цагт Улаанбаатар бизнес хөгжлийн төвд болох гэж байна.  “Нийслэлийн зам засвар, шинэчлэл ба замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлэгт Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од “Нийслэлийн зам засварын шинэчлэлийн ажлын явц”, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат “Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний санал” гэсэн сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэх юм байна.

Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцох юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж