Шинэ Засгийн газрын яамдуудыг танилцуулъя

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Шинэ Засгийн газрын яамдуудыг танилцуулъя

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг дөнгөж сая мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр тус бүлгийнхэн өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцсэн ба хуралдааны дундуур энэ төслийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягтай санал солилцсон байна. Энэ талаар товч мэдээлэл өгснийхөө дараа тэрбээр Засгийн газрын тэргүүний Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл, Засгийн газрын бүтцийн тухай саналыг танилцууллаа.

Шинэ Засгийн газар 16 яамтай, ерөнхий сайд, шадар сайд,
ЗГХЭГ-ын сайд нарыг нэмээд нийт 19 сайдтай байх аж. Ингэхдээ яамдуудыг Ерөнхий чиг үүргийн болон Чиглэлийн яам хэмээн ангилсан байна.

Шинээр байгуулагдах яамдуудыг танилцуулъя.

Ерөнхий чиг үүргийн яамд:

1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
2. Гадаад харилцааны яам
3. Сангийн яам
4. Хууль зүйн яам

Чиглэлийн яамд:

5. Барилга, хот байгуулалтын яам
6. Батлан хамгаалах яам
7. Боловсрол, шинжлэх ухааны яам
8. Зам тээврийн яам
9. Соёл, спорт, аялал жуулчлалын яам
10. Уул уурхайн яам
11. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам
12. Хөдөлмөрийн яам
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
14. Эдийн засгийн хөгжлийн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэндийн яам

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг маргааш 10.00 цагаас хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай дахин ярилцах бөгөөд ингэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийг байлцуулахаар болжээ.
Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж