Мод үржүүлгийн газар байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Мод үржүүлгийн газар байгуулжээ

Мод үржүүлгийн газар байгуулжээ

Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2012 онд ойгоос бэлтгүүлэх модны хуваарийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж, 205 га талбайгаас түлш, цэвэрлэгээний мод бэлтгэхээр тусгаарлалт хийлээ. Тус аймгийн хэмжээнд энэ жил улсын төсвийн хөрөнгөөр дөрвөн сумын нутагт ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг 400 га-д, “Ногоон хэрэм”-ийн туслах зурвасыг 10 га талбайд хийж, ойн хортны судалгааны ажлыг 150 мянга, мөн хортонтой тэмцэх ажлыг таван мянган га талбайд хийгээд байна. Хутаг-Өндөр, Булган сум, Хялганат тосгон дахь сум дундын ойн ангиудад мод үржүүлгийн газрыг шинээр байгуулж, өргөтгөхөөр хүргүүлсэн төслийг ойн газраас дэмжсэн байна. Мод үржүүлгийг газрууд гэрээ байгуулж, ойжуулалт, нөхөн сэргээлтэд зориулан суулгац бэлтгэх ажилдаа орсон байна.

Ж.МӨНХ-ОЧИР

/БУЛГАН/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж