“F.E.A.R.” тоглоомын гурав дахь цувралыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

“F.E.A.R.” тоглоомын гурав дахь цувралыг танилцуулав

“Warner Bros. Interactive Entertainment” шинэ бүтээл “F.E.A.R.”
цувралын гуравдугаар хэсгийг танилцуулсан байна. “Eurogamer”-ийн
мэдээлснээр уг тоглоом энэ намар PlayStation-3, Xbox 360 болон PC-н
дээр гарах юм байна.“F.E.A.R. 3”-ын нээлтийн товыг тодорхой зарлаагүй байна.
Цувралын шинэ хэсгийн гол дүр нь “F.E.A.R.” болон “F.E.A.R. 2: Project Origin”-ын тоглогчдын мэдэх Альмагийн хүүхдүүд болох “Point Man” болон Пэкстон Феттел (Paxton Fettel) нар юм. Сонирхолтой нь, хамтран тоглох горимд хоёр дүрээр нь зэрэг тоглож болохоор болжээ. Тоглоомын зохиогчид дүрүүдийг өөр өөрийн гэсэн тусгай чадвартай байхад ихээр анхаарал тавьжээ. Тухайлбал, Пэкстон Феттел ховсдох чадвартай.
Тоглоомын бүтээлийг “Day 1” нэг, хоёрдугаар хэсгийг хийсэн “Monolith Games”-тэй хамтран бүтээж байна. Түүнээс гадна тоглоомд "Хэллоуин", "Хараагдсан тосгон" болон “Нью-Йоркоос зугтсан нь" киноны найруулагч Жон Карпентер болон “30 Days of Night” аймшгийн комиксоороо алдартай зохиолч Стив Найлс нар оролцож байгаа.
“F.E.A.R”-ийн шинэ хэсгийг “Warner Bros.” дөрөвдүгээр сард танилцуулна гэж мэдээлсэн бол Испанийн нэгэн сэтгүүлд гуравдугаар сард шинэ хэсэг “F.3.A.R” гэсэн нэрээр гарна хэмээн мэдээлжээ.

Б.Өлзий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж