585,2 га газрыг иргэдэд өмчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

585,2 га газрыг иргэдэд өмчлүүлнэ

Энэ онд Дорнод аймгийн ИТХ-аас иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 585,2 га газрыг иргэддээ өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүний дийлэнх нь буюу 551,1 га талбай нь шинээр өмчлүүлэх газар аж. Харин 1-р улирлын дүнгээр 15337 иргэн 2358,5 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авчээ. Үүний 5926 иргэнд ногдох 841,5 га газар нь одоо  эзэмшиж байгаа газар аж. Газар өмчилсөн 9300 иргэн Улсын бүртгэлийн хэлтэст газар өмчлөх эрхээ бүртгүүлж, гэрчилгээ авсан. Эдгээр иргэд газраа бусдад барьцаалах, худалдах, бэлэглэх, зээл тусламж, төсөлд хамрагдах зэргээр эдийн засгийн эргэлтэнд оруулах нөхцөл боломж нь бүрдээд байгаа аж. Гэвч гэрчилгээгээ гээгдүүлсэн, гэрчилгээний хаяг зөрүүтэй гэх зөрчил цөөнгүй гарсаар байгаа аж. Үүний дагуу мэргэжлийн байгууллага  Чойбалсан хотод ажиллаж иргэдийн өмчилж авсан газарт кадастрын зураг хийж, үнэ төлбөргүй гэрчилгээ олгожээ.

                                                                                                                                       DNews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж