Гурван эрдэмтэн оюун санааны “сэрүүлэг” дуугаргана

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Гурван эрдэмтэн оюун санааны “сэрүүлэг” дуугаргана

Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордонд Стэнфордын алдартай гурван эрдэмтний лекцийг нээж үг хэллээ. Тэрбээр хууль, чөлөөт худалдаа, хүний эрх зэргийг анхлан бүс нутагтаа нэвтрүүлж явсан монголчууд өнөөдөр улс төрд юу хэлэв, ямар хэвлэлийн бага хурал болов гэх төдийгөөр нийгмийн үйл амьдралаа залдаг болчихсоныг шүүмжиллээ. Бүгдээрээ уурхайчин, бүгдээрээ их мэдэгч болохын өмнө оюун санаагаа бүгдээрээ сэрээж дэлхий нийт ямар чиглэлээр хөгжиж буйг мэдэх ёстой. Энэ алдарт гурван эрдэмтэн монголчуудын оюун санааны “сэрүүлэг”-ийг дуугаргах ёстой гэсэн юм.

Ингээд Ерөнхийлөгч үгээ өндөрлүүлж, гурван алдарт эрдэмтний лекцийг эрдэмтэн Фукуяама эхлүүлж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж