Америкийн дуучин Адам Ламберт анх амжилтын гараагаа 2008 онд “Америкийн шүтээн” шоунд оролцсоноор эхэлсэн бөгөөд түүнээс хойш хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг эзлээд буй билээ.
Тэрбээр поп, поп-рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг бөгөөд түүний “Whataya want from me” дуу нь хит болж байсан. Адам Ламберт өдгөө 30 настай, өөрийн гадаад дүр төрхөндөө ихэд анхаарал тавьдаг нэгэн юм.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт өөрийн шинэ үсний засалтаа харуулсан зургуудаа “Twitter”-тээ тавьж байсан бол саяхан шинэ шивээснийхээ зургийг тавьсан байна. Дуучин Адам Ламберт зүүн гарын бугуйн дээрээ Латинаар ‘MUSICA DELENIT BESTIAM FERAM’ буюу “Хөгжим зэрлэг амьтныг ч номхотгодог” гэсэн утгатай шивээсийг угалзруулан бичүүлсэн байна. Шивээний утга нь түүний хөгжмийн тухай үзэл бодлыг нь илэрхийлжээ. Энэ нь түүний тав дахь шивээс болсон юм.
Б.Анхтуяа