Иранд газар хүчтэй хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Иранд газар хүчтэй хөдөллөө

Бямба гаригийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас 250 гаруй хүн амь үрэгдэж, 700 гаруй хүн бэртэл гэмтэл авч олон арван тосгон суурин сүйрчээ.

Урьдчилсан мэдээгээр, Ираны хойд нутагт болсон 6,2 магнитудтай газар хөдлөлтийн улмаас 250 гаруй хүн амь үрэгдсэн байна. Наймдугаар сарын 11-ны үдээс хойш болсон энэ газар хөдлөлтөөр хэдэн зуун байр байшин нурж, 700 гаруй хүн гэмтэл бэртэл авчээ. Гэхдээ хохирлын мэдээ цаг тутам өөрчлөгдөж байна.

Газар хөдлөлтөд Варзехан, Ахар, Хариз хотууд  хүчтэй нэрвэгдэв. Жар гаруй тосгоны 80 хувь нуран сүйрч, дөрвөн тосгон бүрэн сүйрсэн тухай Ираны телевизээр мэдээлэв.

Каспийн тэнгисээс холгүй, орон нутгийн цагаар 16:53-д хөдөлсөн газрын чичирхийлэл бүх бүс нутагт мэдрэгдлээ. Хамгийн хүчтэй эхний газар хөдлөлтийн дараа  6,0, 4.7 ба 4,1 магнитудтай гурван арай сул чичирхийлэл дараалав.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж