Эсэргүүцлийн жагсаал хүчирхийлэл болж хувирчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.12-нд нийтлэгдсэн

Эсэргүүцлийн жагсаал хүчирхийлэл болж хувирчээ

Энэтхэгийн нийслэл Мумбай хотод өчигдөр эсэргүүцлийн жагсаал болсон нь эцэстээ хүчирхийлэл болон хувирч, хоёр хүн нас барсан байна. Хохирогч нь хоёул цагдаагийн ажилтан гэнэ. Мөн 46 хүн гэмтэж, бэртсэний 36 нь цагдаа нар юм байна. Жагсаал зохион байгуулагчид  Энэтхэгийн зүүн хойд хэсэгт гарсан шашны мөргөлдөөний улмаас хүмүүс амь үрэгдсэнийг буруутгаж, эсэргүүцлийн жагсаал байгуулсан аж. Өнгөрсөн сард Энэтхэгийн уугуул “Бодо” овгийн иргэд болон Лалын оршин суугчдын хоорондох удаан хугацааны зөрчил маргааны улмаас мөргөлдөөн гарч, 77 хүн амь үрэгдэж, 400 мянга гаруй хүн орон гэрээсээ дүрвэсэн билээ. Энэхүү хүчирхийллийн үеэр хүмүүс  жагсаалыг сурвалжилж байсан орон нутгийн телевизүүдийн гурван машин шатаажээ. Мөн жагсагчид цагдаагийн машин болон автобуснууд руу чулуу, тоосго шидэж эвдэлсэн байна. Цагдаа нар энэхүү хүчирхийлэлийг зогсоож, жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий болон бороохой ашиглажээ. Уг жагсаалд оролцогчид хар өнгийн алчуур ороосон байсан бөгөөд жагсагчдын дунд Мумбайн Раза академи болон Лалын шашны бүлэглэлийн  гишүүд байсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж