Баянхошууны зам завсрын ажил саатав

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Баянхошууны зам завсрын ажил саатав

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны урдуур явдаг автозамыг 1980-аад онд тавьснаас хойш нэг ч их засварын ажил хийгээгүй. 30 жилийн нүүрийг үзсэн уг замаар зорчихын аргагүй болсон. Хэсэг яваад л энхэл донхол. Тийм болохоор осол аваарч цөөнгүй гардаг. Тоос шороо дэндүү их. Зам дагуу оршин суудаг иргэд гадаанаа гараад суух нь битгий хэл хэсэг хугацаанд ч зогсоход хүндрэлтэй. Тиймээс уг замыг энэ жилийн автозам засварын төлөвлөгөөнд тусгаҗ, засварын ажлыг эхлүүлээд байгаа. Гэтэл замын ажил удаашралтай байгаа юм. Энэ талаар нийслэлийн Автозамын газрын ашиглалтын инженер Я.Өнөртүвшингээс тодрууллаа.

-Баянхошууны замын ажлыг ямар компани гүйцэтгэж байгаа вэ?

-Баянхошууны зам засварын ажлыг “Хувиа Монголиа” ХХК гүйцэтгэж, ажлыг өнгөрсөн сард эхлүүлсэн. Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Баянхошуу чиглэлийн 3.4 км замыг ирэх оны наймдугаар сарын 1-нд хийж дуусгана гэж гэрээнд заасан байгаа. Гэхдээ өвлийн улиралд зарим ажил зогсч, барилгын нормын дагуу ажлаа гүйцэтгэнэ.

-Засвар хийгдсэнээр энэ чиглэлийн зам яаж өөрчлөгдөх вэ?

-Энэ чиглэлийн зам одоогоор долоо метр өргөнтэй, явган хүний замгүй, гэрэлтүүлэгтэй л байгаа. Үүнийг 14 метр өргөн болгож, хоёр талдаа явган хүний зам хийнэ. Мөн автобусны буудалд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй.

-Зам засварын ажил хугацаандаа дуусах боломжтой юу?

-Яг хугацаандаа дуусах эсэх нь оршин сууж байгаа иргэдийн газар чөлөөлөх асуудалтай холбоотой байна. Зам засварын зурваст байгаа айл, өрхүүд, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэх албан бичиг хүргүүлээд байгаа.

-Хэчнээн айл, аж ахуйн нэгж байна вэ?

-Замын хоёр талд 50 гаруй байшин, 200 гаруй хашаа байна. Одоо байгаа замын хоёр талд айлууд байна. Ажил эхлээд cap гаруй хугацаа үргэлжилж байна. Эдгээр айлууд газар чөлөөлөх эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан зарим айлууд замын ажилд тусалж хашаагаа татаж эхэлсэн.

-Тэгэхээр гол асуудал нь газар чөлөөлөхгүй байгаатай холбоотой гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Газрын албаныхан хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж замын хоёр талд ойрхон байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлж, нөхөн олговор өгөх байх. Газар чөлөөлөх ажлаа иргэд цаг алдалгүй хийвэл замын ажил хугацаандаа дуусна.

Б.Азаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж