Филиппинчүүд гурван өдрийн турш усан дунд амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Филиппинчүүд гурван өдрийн турш усан дунд амьдарч байна

Филиппиний нийслэл Манила хотын хоёр сая гаруй оршин суугч гурван өдрийн турш усан дунд амьдарч байна. Тэдэнд яаралтай хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа юм. Бороо түр зуур зогссон ч үерийн гамшиг газар авсаар л байгаа гэнэ. “Бид энэ бүхэнд бэлтгэлтэй байх ёстой байсан. Цаг агаарын байдал хувирамтгай байна” хэмээн Манила хотын гамшигт хамгийн их өртсөн Марикина дүүргийн Засаг даргын орлогч Фабиан Кадиз хэллээ. Хүчтэй аадар бороо өнгөрсөн мягмар гаргаас хойш тус улсын сая сая хүн амтай томоохон хотуудад орсон бөгөөд хэд хэдэн мужид үерийн гамшиг нүүрлээд байгаа юм.

Тус улсын Батлан хамгаалахын сайд Бенито Рамос “Бид аюулыг давахын тулд нэгдэх хэрэгтэй” хэмээн хэлсэн байна. Одоогийн байдлаар 300 мянган хүн хоргодох байранд байгаа бөгөөд 245 мянган хүн эх орноосоо дүрвэсэн хэмээн иргэний хамгааллын газраас мэдээлж байна. Харин үлдсэн 1.4 сая хүн байгалийн гамшигтай нүүр тулсан хэвээр байгаа гэнэ. Тэдэнд эмнэлгийн болон хүнс тэжээлийн тусламж нэн шаардлагатай байгаа бөгөөд Б.Рамосын хэлж буйгаар аврах багийн 10000 ажилтан, 250 завийг гамшгийн эсрэг дайчилсан байна.

ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж