Бага олимпийн шатрын тэмцээн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Бага олимпийн шатрын тэмцээн үргэлжилж байна

“Баянхонгор бага олимп 2012”-ын шатрын тэмцээн өчигдөр нээлтээ хийн эхэлсэн юм. Бага олимпийн шатрын төрөлд 20 сумын 60 оролцогч байгаа бөгөөд швейцарь системээр тоглолт гурав хоонг үргэлжлэх юм. Өчигдөр шатарчид таван өрөг тоглосон бол өнөөдөр гурван өрөг нүүнэ. Харин маргааш сүүлийн өрөг тавин шатарчид шилдгээ толруулах юм.  Швейцари системээр буюу хожсон нь хожсонтойгоо тоглох зарчмаар явуулж байгаа энэ удаагийн шатрын тэмцээнд  хамгийн залуу оролцогч 11 настай хүү бол хамгийн ахмад оролцогч 80 настай спортын мастер байгаа аж. Анх дөрвөн жилийн өмнө бага олимпийн шатрын төрөлд 27 хүн оролцож байсан бол энэ удаа 60-д хүрч өссөн ба спортын мастер нэг, дэд мастер тав өрсөлдөж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж