Кира Найтлигийн гэрт орсон хулгайч баригджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Кира Найтлигийн гэрт орсон хулгайч баригджээ

Холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг жүжигчин Кира Найтлигийн Лондон дахь гэрт хулгай орж, нэлээд хэмжээний эд зүйл алдагдсан. Алдагдсан зүйл дотор жүжигчин бүсгүйн laptop байгаа бөгөөд хулгайчид уг laptop дээр хадгалагдаж буй Кира Найтлигийн хувийн нууцлал бүхий материалыг буруугаар ашиглахыг завдаж магадгүй хэмээн мөрдөгчид ихээхэн сэрэмжилж байсан юм. Харин тэд хулгайчийг баривчилсан тухай мэдээлжээ. Гэхдээ хулгайд алдагдсан зүйлсийг эргүүлж осон талаар мэдээлээгүй байна.

Кира энэхүү хулгайгаас болж сэтгэл цочролд ороод байгаа бөгөөд алга болсон зүйлсийнхээ бүрэн жагсаалтыг гаргаж өгч чадаагүй байгаа гэнэ. Ямартай ч үнэт эдлэл болон laptop, зургийн аппарат алдагдсан нь батлагдаад байгаа юм.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж