Индонезид дэлхийн ховор амьтдыг нутагшуулна

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Индонезид дэлхийн ховор амьтдыг нутагшуулна

Индонез улсын Байгаль хамгаалах яамны төлөөлөгчийн мэдээлснээр  дэлхий дээр хамгийн ховор амьтдын нэгд тооцогдох болсон хирсийг тус улсын үндэсний амьтны хүрээлэнд нутагшуулах болсныг мэдэгджээ.

Тэд үндэсний амьтны хүрээлэндээ 26 жилийн дараа ийнхүү дээрх ховор амьтдыг авчирч байгаа нь энэ аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр Ачех мужийн “Leuser” үндэсний амьтны хүрээлэнд ийнхүү долоон хирсийг нутагшуулахаар өнгөрсөн дөрвөн сараас эхлэн байгаль хамгаалах албаны мэрэгжилтнүүд хэлэлцэх болсон байна.

Түүнчлэн судлаачид дээрх амьтдын орчиндоо дасан зохицох байдал, бие махбодын онцлог, хүнс тэжээлээ хэрхэн олж иддэг  талаар хэд хэдэн чухал шинжийг танин мэдэх зорилготой 28 дижитал бичил дуранг тэдний биенд суулгажээ.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж