Сургууль, цэцэрлэгийн засварт 3 тэрбумыг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Сургууль, цэцэрлэгийн засварт 3 тэрбумыг зарцуулжээ

Шинэ хичээлийн жил эхлэх дөхсөнтэй холбоотой нийслэлийн сургууль, цэцэрлэгийн засварын ажил эрчимтэй хийгдэж байна.

Энэ жил төрийн өмчийн 150 гаруй цэцэрлэг, 110 сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд засварын ажил энэ сарын 25 гэхэд дуусах юм байна. Энэ жил нийт 72 сургууль, цэцэрлэгүүдэд их бага хэмжээний засварын ажлыг хийсэн бөгөөд улсын төсвөөс гурван тэрбум төгрөгийг зарцуулж байгаа аж.

Харин шинээр баригдаж байгаа Баянзүрх дүүргийн 150 дугаар цэцэрлэгийн барилгын ажил дуусч ашиглалтад оруулахад бэлэн болсон бөгөөд 31 дүгээр цэцэрлэгийн хуучирсан барилгыг буулгаж шинээр барих ажил 60 хувьтай явагдаж байна.

С.СҮНДЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж