Энэтхэгт өндөр хурдны зам ашиглалтад оржээ

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Энэтхэгт өндөр хурдны зам ашиглалтад оржээ

Энэтхэгт  дэлхийн гайхамшгуудийн нэг Таж Махалын оршдог Агра хотыг нийслэл Шинэ Делитэй холбосон нэгэн шинэ зам ашиглалтад оржээ. Энэ зам ашиглалтад орсноор дэлхийн гайхамшгуудын нэг Таж Махалыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, аялал жуулчлалын салбарт ахиц гарна гэж тус улсын Засгийн газрын албаныхан үзэж байна. Ашиглалтад орсон шинэ зам 165 км үргэлжлэх өндөр хурдны зам бөгөөд Энэтхэгийн Уттар Прадеш мужаас Таж Махалын оршдог Агра хотруу ердөө хоёр  цаг яваад хүрэх аж. Энэтхэгийн Засгийн газар замын ажилд 120 тэрбум рупи буюу 2.17 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

 Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж