Гана улс Ерөнхийлөгчөө оршууллаа

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Гана улс Ерөнхийлөгчөө оршууллаа

Өчигдөр Гана улс Ерөнхийлөгч агсан Жон Атта Миллсийг оршуулах ёслолыг нийслэл Аккра хотноо зохион байгуулсан байна. Энэхүү ёслолд Ганын мянга мянган ард иргэдээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон болон Африкийн орнуудын 18 төрийн тэргүүн иржээ.

Ганын Ерөнхийлөгч агсан Жон Атта Миллс нь удаан хугацааны турш хорт хавдраар өвдсөн бөгөөд өнгөрсөн долдугаар сард нас эцэслэсэн билээ. Түүний нас эцэслэсэн явдал нь Ганачуудад гэнэтийн байсан бөгөөд зарим нь одоо болтол цочролоосоо гаргаагүй байгаа аж.

Жон Атта Миллс 2009 оноос Ганын Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд нас барахаасаа таван сарын өмнөөс Ерөнхийлөгчид  дахин сонгогдохоор өрсөлдөж байжээ. Түүнийг Засгийн газрын байрны хажууд орших 17-р зууны үеийн “Кристиансборг” хэрэм буюу “Осу” цайзын сүмд оршуулсан байна. Түүний оршуулах ёслолд оролцохын тулд олон мянган Ганачууд хоёр өдрийн өмнөөс нийслэл Аккра хотод иржээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Африкийн орнуудаар хийж буй айлчлалынхаа сүүлийн 11 дэх өдөрт Ганын Ерөнхийлөгчийг оршуулах ёслолд оролцохоор өчигдөр Ганад ирсэн байна. Мөн тэрбээр Ерөнхийлөгч Жон Драмани Махаматай уулзалт хийх аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж