Гишүүд саналаа хэлж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Гишүүд саналаа хэлж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Алтанхуягт хандан гишүүд саналаа хэлж буй юм.  УИХ-ын гишүүн Д.Батцогт “Хамтарсан Засгийн газрын тэргүүний хувьд Шударга ёс эвслийн мөрийн хөтөлбөрт хүндэтгэлтэй хандаарай. Монголын ард түмний үнэлгээг авсан учраас 11 нөхөр энэ танхимд орж ирж суусан. Эрдэс баялгийн салбарт түлхүү хандаарай, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаараарай” гэв.

Гэхдээ зарим үед МАН,МАХН-ын гишүүдийн хоорон дахь дажнаас болж санал хазайж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва руу давшиллаа. Тэрбээр “Д.Тэрбишдагва Шадар сайд болох гээд урваж байгаа, юу яасан ард түмэн, эх орны төлөө урвана гэж… Чи Шадар сайд болно, болох гээд зүтгэж байгаа. Намайг Н.Энхбаярыг шоронд хийсэн гэж байна, та нар өөрсдөө хийлгэсэн. Эзнээсээ урваж байгаа энэ урвалт чинь Монгол төрийг сульдуулж байгаа. Би амьдралдаа албан тушаалын төлөө урваж явсангүй. Эзнээ хаячихаад албан тушаалын төлөө явж байгаа, та нар Монголын төрийг гутаан доромжилж байгаа, дандаа ийм урвагчид байсан. Би цаашдаа ярих болно, тэр хэрээр миний нэр хүнд өсөх болно. Тун удахгүй чи Н.Алтанхуягийн бөөр лүү хутга зоочихоод урваад явах болно доо” гэсэн юм. Чуулганы анхдугаар нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж