Шүүх Ш.Сүхбаатарыг албан тушаалд нь эргүүлэн тогтоов

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Шүүх Ш.Сүхбаатарыг албан тушаалд нь эргүүлэн тогтоов

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ш.Сүхбаатарыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр томилогдонгуутаа ажил, албан тушаалаас нь бууруулсан билээ. Уг шийдвэрийг хурандаа Ш.Сүхбаатар үл зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу түүнийг албан тушаал бууруулсан тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг дүгнэж тогтоосон байна. Зүй нь Батлан хамгаалах яамны удирдлагууд уг тогтоолын дагуу хурандаа Ш.Сүхбаатарыг ажил албан тушаалд нь эргүүлэн авах байтал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад байсан юм. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх уг хэргийг өчигдөр хянан хэлэлцээд яамны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хурандаа Ш.Сүхбаатарыг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон байна.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж