Дорнодчууд цахим иргэний үнэмлэхээ авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Дорнодчууд цахим иргэний үнэмлэхээ авч эхэллээ

Дорнод аймгийн иргэдийн цахим иргэний үнэмлэх хэвлэлтээс ирээд байгаа тухай Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс  мэдээлжээ.

Удахгүй болох орон нутгийн сонгуулийн өмнө иргэний үнэмлэхээ заавал авсан байх шаардлагатай сонгуулийн насны 46 мянга гаруй иргэд эхний ээлжинд цахим үнэмлэхээ авах ажээ. Иргэдийн гарт үнэмлэх тараах ажлыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан сумдын ажлын хэсэг орон нутагтаа зохион байгуулах бөгөөд энэ сардаа тарааж дуусгах төлөвлөгөөтөй аж. Аймгийн төв Хэрлэн сумын иргэдийн цахим үнэмлэхийг наймдугаар сарын 15 хүртэл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр, харин 15-наас хойш багуудын Засаг даргын ажлын албан дээр олгоно хэмээн DNews.mn сайтад мэдээлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж