Дархан сумын Засаг даргад СӨХ-тэй хамтран иргэд аж ахуйн нэгж, байгууллагыг өөрийн эзэмшлийн орчны шарилжыг цэвэрлэх цэвэрлэгээнд бүрэн хамруулах ажлыг удирдлагаар ханган зохион байгуулах, багийн засаг дарга, өөрийн харъяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг орчны 50 м газрын шарилжыг устгаж цэвэрлэхийг даалгасан байна. Харин нийтийн эзэмшлийн бүс, зам талбайн шарилжийг цэвэрлэж, бөөгнөрсөн шарилжийг ачих, тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргад хариуцуулжээ. Энэхүү албан даалгаврын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн хяналтын газар, эрүүл мэндийн газрын дарга нарт тус тус даалгасан байна. Нийтийн шарилж цэвэрлэгээнд өөрийн байгууллагын ажилтнуудаа бүрэн хамруулж, байгууллагын орчны 50 м зайд шарилжыг бүрэн цэвэрлэхийг аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт даалгасан байна.
Хогийн ургамлыг устгана
Дархан-Уул аймгийн Засаг даргын "Шарилж устгах” албан даалгавар долдугаар сарын 7-ны өдөр гарсан байна. Албан даалгаварт шарилж, устгах ажлыг долдугаар сарын 20-ны дотор зохион байгуулж дуусгахыг даалгасан байна.
Эх сурвалж : /Darkhantimes.com/