
Нейл Армстронг 1966 онд “Gemin-8” хэмээх сансрын хөлгөөр сансарт нисчээ. Энэ нислэгийн үеэр тэр анх удаагаа сансрын хоёр хөлгийг сансарт залгаж, холбох үйл ажиллагааг нисгэгч Дэвид Скоттой хамтран хийж байсан аж. Армстронг хоёр дахь удаагаа буюу сүүлийнхээ нислэгээр “Аполло-11” хөлгөөр сансарт нисч, 1969 оны долдугаар сарын 20-нд саран дээр хөл тавьжээ. Энэ аяллын үеэр тэрбээр нисгэгч Базз Олдрины хамт саран дээр газардан хоёр цаг гаруй сарны гадаргуу дээр байсан аж. Энэ амжилтынхаа төлөө Армстронг Конгрессийн “Сансрын гавьяаны медаль” хүртжээ. Түүний биеийн байдал одоогоор сайн байгаа тухай эмч нар мэдээлсэн гэнэ.
Э.АНХТУЯА