Улсын нөөцөөс үр гаргана | News.MN

Улсын нөөцөөс үр гаргана

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Улсын нөөцөөс үр гаргана

Хаврын тариалалт удахгүй эхэлнэ. Энэ жил улсын хэмжээгээр нийтдээ 281.2 мянган га-д үр тариа, хүнсний ногооны тариалахаар зорилт тавьиад байна. Үүнээс 276.5 га-д буудай, 13.9 мянган га-д төмс, 7.4 мянган га-д бусад хүнсний ногоо тариалах юм. Мөн малын тэжээлийн ургамал 12.6 мянган га талбайд тарихаар төлөвлөөд байгаа аж. Тариалалтын ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Техник технологийн хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс  тодрууллаа.  

-Буудайн үрийн нөөц хэр хүрэлцээтэй байгаа вэ. Мөн үр чанар муутай гэсэн шүүмжлэл бас сонсогдож байна?

-Өнгөрсөн намар 2011 оны тариалалтад зориулж 36.8 мянган тонн үр нөөцөлсөн. Мөн буудай тарих 276.4 мянган га-д уринш хийж бэлтгэсэн байгаа. Бэлтгэсэн талбайд 45 мянга гаруй тонн үр шаардлагатай. Тариаланчдад нөөцөлсөн 36.8 мянган тонн үр дээр нэмээд Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцөөс нийтдээ 8.6 мянган тонн үр гаргахаар болсон. Тэгэхээр үрийг дотоодоос 100 хувь бүрэн хангах бололцоотой байгаа юм. Харин үрийн чанарын тухайд Мэргэжлийн хяналтын газар яг одоо шалгалт хийж байгаа.

-Энэ жил тарих төмс, хүнсний ногоо­гоор ирэх өвлийн хэрэгцээгээ хангаж чадах болов уу?

-Төмс 13.9 мянган га талбайд тариалснаар 190-ээд мянган тонн төмс хураан авна гэсэн тооцоо бий. Үрийн шинэчлэл маш сайн хийсэн болохоор намрын ургац арвин байна гэж найдаж байна. Ургацаа төлөвлөсөн ёсоор авч чадвал төмс дотоодын хэрэгцээг 100 хувь хангана. Харин 7.4 мянган га-д тариалсан хүнсний ногооноос 94-95 мянган тонн ургац хураана. Энэ нь дотоодын хэрэгцээний 60 хувийг хангахуйц гэж бид тооцоолсон.

-Ирэх зуны цаг агаарын төлөв байдал ямаршуу байх бол?

-Одоогоор бидэнд хараахан мэдээлэл ирээгүй байна. Дулааны улирлын цаг агаарын төлвийн мэдээ ойрын үед гарна.

-Жил бүр болдог тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн дөрөвдүгээр сард болно гэсэн. Хэр олон тариаланч оролцох бол?

-Ирэх дөрөвдүгээр сарын 9-нд тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт болохоор бэлтгэл ажил хийж байна. Зөвлөгөөнд 500 гаруй тариаланч оролцож туршлагаа солилцоно. Мөн энэ үеэр дулааны улирлын цаг агаарын мэдээ танилцуулна. Мөн технологийн зөвлөмжийг тариалан эрхлэгчдэд өгч, “Агро тех-2011” газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн гаргана.

Б.БЯМБАА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

http:goe.mn 2011-03-30 202.131.225.147

iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886

Avatar

***********АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I 2011-03-30 202.179.14.131

АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I PAD 2-ийг МОНГОЛДОО ХАМГИЙН ХЯМДААР зарж байна COMPUTERSHOP m n ХАВРЫН ЗАД ХЯМДРАЛ ЗАРЛАЛЛАА утас 99172587 99999019

Avatar

гарчигаа зөв бичээчээ 2011-03-30 202.131.230.3

гарчигаа зөв бичээчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж