Шар айрагны төлөө ажил хаяв

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Шар айрагны төлөө ажил хаяв

Дэлхийд амт чанараараа өргөн хэрэглээнд танил болсон Карлсберг /Carlsberg/  пивоны үйлдвэрийн ажилчид өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас эхлэн ажил хаяж эхэлсэн байна. Ажил хаях болсон шалтгаан нь хөндөлөнгөөс харахад инээдтэй мэт санагдавч үйлдвэрийн ажилчдын хувьд “ханиад “ болоод байгаа гэнэ. Үйлдвэрийн удирдлагын зүгээс Карлсберг пивоны үйлдвэрийн дамжлага дээр ажиллаж байгаа ажилчдын үнэгүй пиво уух хэмжээг хязгаарлан зөвхөн цайны цагаар уухыг нь зөвшөөрсөн журам гарган энэ сарын эхнээс мөрдүүлсэн байна. Харин өөрсдийнхөө эрхийг хасуулсан пиво үйлдвэрлэгч ажилчид үүний эсрэг босож одоогийн байдлаар 250 ажилчин ажил хаялт зарлаад байгаа билээ. Энэ ажил хаялтад зөвхөн үйлдвэрийн ажилчид төдийгүй Карлсберг шар айргийг зөөвөрлөдөг жолооч нар ч оролцох болсон гэнэ. Үүнээс болж Данийн нийслэл Копенгагены шар айрганд дурлагчид цангаж эхэлж болзошгүй болж иржээ. Иймд үйлдвэрийн удирдлагаас бослого тэмцлийг яаралтай намжаахаар оролдсон боловч ажилчид шар айрагны төлөөх тэмцлээ зогсоох бодолгүй байна. Тэд энэ шийдвэрийг тэдэнтэй зөвлөлгүй гаргасныг нь эгдүүцэн эсэргүүцэж байгаа гэнэ. Харин үйлдвэрийн удирдлагууд шийдвэрээ өөрчлөх бодолгүй байгаа юм. Энэ сөргөлдөөнд хамги йн их санаа зовж байгаа Карлсберг үйлдвэрийн харилцаа холбооны асуудал хариуцсан захирал Иенс хэлэхдээ” Одоогоор энэ сөргөлдөөн хэзээ дуусахыйг мэдэх юм алга” гэжээ. Ёстой л ялихгүй юмнаас ямааны гарз гарахад ойрхон болсон гэнэ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж